Тодорхой, ойлгомжтой байх шаардлага хангаагүй журмын заалтыг түдгэлзүүлэв Тодорхой, ойлгомжтой байх шаардлага хангаагүй журмын заалтыг түдгэлзүүлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тодорхой, ойлгомжтой байх шаардлага хангаагүй журмын заалтыг түдгэлзүүлэв

2022 оны 9 сарын 26

“Н” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд тавьсан зарим шаардлагыг “тодорхойгүй шаардлага тавьсан, өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцээд “журам хуульд нийцсэн” гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

Улсын дээд шүүх хэргийг хянаад "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын  “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх”, “... хороонд бүртгүүлснээс хойш 1, ... 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, ...” гэсэн шалгуурыг үнэт цаасны зах зээл нь олон оролцогчтой, өргөн хүрээг хамаарах цогц харилцаа байх тул уг харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах, ялангуяа хөрөнгө оруулагчийн (дурын этгээд оролцох боломжтой учир нийтийн) эрх ашгийг хамгаалах үүднээс тавигдсан зүй ёсны нөхцөл, шаардлага байна гээд энэ хэсэг хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн.

Харин журмын “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1, ... 2-оос доошгүй мэргэжилтэнтэй ... эсхүл ... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани ...” нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид болон үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлэхээр заасныг хууль, эрх зүйн хэм хэмжээний актад тавигдах “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” байх зарчмыг зөрчсөн гэж үзэв. 

Учир нь хууль, дүрэм, журам аливаа этгээдэд үйлдэл хийхийг зөвшөөрөх, давуу байдал, эрх олгох, эсхүл үйлдэл хийхийг болон хийхээс татгалзахыг үүрэг болгож, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул жирийн иргэнд “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” байх нь эрх зүйн наад захын хэлбэрийн шаардлага. Гэтэл “олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн сургалт”, “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” гэдэгт юуг хамааруулах талаар журамд тодорхой тайлбар хийгээгүй, өөр бусад хуульд үүнийг тодорхойлсон зүйл байхгүй учир албан тушаалтнаас өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Тиймээс алдааг залруулж, журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлэн дахин гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640779
0 эможи

keyboard_arrow_up