COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МБА: “Бэлтэс мөрөн” ХХК 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тогтоогдсон

админ
2022 оны 9 сарын 26

Arslan.mn

Бэлтэс мөрөн компанид хийж буй шалгалтын явцын талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Бэлтэс мөрөн компанид холбогдох хэргийг богино хугацаанд шалгаж дуусган, дараагийн шатанд шилжүүлнэ

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь " 2011 онд Хөвсгөл аймагт Бэлтэс мөрөн компани байгуулагдан үйл ажиллагаа явуулж байхдаа иргэдээс их хэмжээний мөнгө төгрөг татан төвлөрүүлж хохирол учруулсан асуудлаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар 2022 оны нэгдүгээр сарын 24-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Эрүүгийн хуулийн 17.2.2-т зааснаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан.

Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад их хэмжээний хохирол учирсан, олон тооны иргэн хохирсон байдалд цагдаагийн төв байгууллагаас дүгнэлт хийгээд уг хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан. Цагдаагийн мөрдөн байцаах албанаас 20, орон нутгийн цагдаагийн байгууллагаас 20 орчим нийт 40 гаруй мөрдөн байцаагчтай ажлын хэсэг үйл ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх чиглэлээр явуулсан. Үүнээс гадна ажлын хэсгээс орон нутаг, сумуудад иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр газар дээр нь  очиж нэхэмжлэгч, хариуцагчийг асууж, тайлбар мэдүүлэг авч ажилласан. Хэрэгт аудитын дүгнэлт гаргуулж, богино хугацаанд шалгаж дуусган, дараагийн шатанд шилжүүлнэ" гэв.

"“Бэлтэс мөрөн" ХХК захирал гэх хүмүүсийн нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг  хураан авсан"

Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Төгс-Ухаан " Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж “Бэлтэс мөрөн" ХХК, Баяннөрөөт ХХК-д холбогдох” хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Шалгалтаар “Бэлтэс мөрөн” ХХК 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна. Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 иргэнийг  иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авахад 12.1 тэрбум төгрөгийг буцаан авах нь шалгалтаар тогтоогдсон.

Бэлтэс мөрөн компанийн захирал болон ажилчдын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан.

Урьдчилсан байдлаар 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 хүнийг эрүүгийн хариуцлагаар татаж мэдүүлэг авахад 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна.

Уг хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэх саналтай ажиллаж байна" гэв.

Тус компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ХААН, Төрийн банк, ХХБ зэрэг бүх банкаар дамжуулан иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640778
2 эможи

ард
2022-09-26 19:37
төриин нэр зүүсэн хулгаачууд шууд шууд бусаарч бас холбоотой наи дагасан өлөнгүүд хахууль аа авсан болоодл иим удаан зүгээр луйвар илт явдагдаа монголд малуудааа шуналшдэээаль алин
keyboard_arrow_up