Завхан аймгийн хурган дарга орон нутгийн төсөвт ИХ ХЭМЖЭЭНИЙ хохирол учруулжээ
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)--аас эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ.
Тухайлбал, “Я” нь Завхан аймагт сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тус сумын ИТХ-ын баталсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.








