СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор ХОЁР ХҮН амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор ХОЁР ХҮН амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор ХОЁР ХҮН амиа алджээ

2022 оны 9 сарын 26

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022.09.24, 25/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 398 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь хохирчээ.   

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж,  8 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
  • Унадаг дугуйтай мөргөлдсөн 4 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
  • Бусад 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 7 хүүхэд гэмтсний 4 унадаг дугуй /цахилгаан унадаг дугуй/-тай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640755
0 эможи

keyboard_arrow_up