СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

2022 оны 9 сарын 26

Arslan.mn

Согтуудаа жолооны ард сууж 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтсон иргэнийг орон нутгийн Онцгой байдлын албаныхан буулган авчээ.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар хясааны дээр гурван зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 12:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
6
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
640749
9 эможи

keyboard_arrow_up