ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид хүн НАС БАРЖЭЭ ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид хүн НАС БАРЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид хүн НАС БАРЖЭЭ

2022 оны 9 сарын 23

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн цагдан хорих байранд шүүгчийн захирамжийн дагуу цагдан хоригдож байсан Б.У нас баржээ.

Амь хохирогч Б.У нь /38 настай, эрэгтэй/ биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд шүүгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул Мандал сум дахь сум дундын шүүгчийн 2022 оны есүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж гарч маргааш нь буюу 2022 оны есдүгээр сарын 22-ны 10 цагт хүлээлгэн өгөх үед даралт нь их байсан тул цагдан хорих байрны эмч эм өгч биеийн байдлыг хянаж байсан аж.

Гэвч 18 цагийн үед таталт өгч биеийн байдал муудаж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Ажлын хэсгийн алба хаагчид амь хохирогчийн нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
27
ouch an post
5
confuse an post
7
angry an post
20
640713
68 эможи

Зочин
2022-09-27 11:47
Эм өгч эмчийн хяналтад авсан гэж байна шүү дээ малнуудаа
Зочин
2022-09-26 07:49
Ямарч хэрэг хийсэн хүн байсан эрүүл мэндийн тусламж авах, амьд явах эрхтэй.
Зочин
2022-09-25 23:54
Хүнийг бол их л дорд үздэг юм шиг санагдсан эмч нар нь мэдлэг хомс сэтгэл дутмаг
Зочин
2022-09-25 22:27
emnelegiin tuslamj vnheer muu muu! olon tvvnees bolj nas barsan niited il garaagvi olon bgaa shvv vnheer
Зочин
2022-09-25 21:00
Зайлуул эм өгсөн гэж бодхоос
Зочин
2022-09-23 22:25
Хэрэгтэн, хэрэг хийсэн, сэжигтэн байж болно эмнэлгийн тусламж заавал авах ёстой,
keyboard_arrow_up