Самар түүж яваад сураггүй болсон эмэгтэйг хоёр дох өдрөө ЭРЭН ХАЙЖ байна Самар түүж яваад сураггүй болсон эмэгтэйг хоёр дох өдрөө ЭРЭН ХАЙЖ байна
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Самар түүж яваад сураггүй болсон эмэгтэйг хоёр дох өдрөө ЭРЭН ХАЙЖ байна

2022 оны 9 сарын 23

Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т орших Хүрэн морьтын зоо хэмээх газарт 14 хүн самар түүж явснаас нэг нь сураггүй алга болжээ. Сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар есдүгээр сарын 21-ний 09:30 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 32 настай эмэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 09.22-ны 15.00-19:20 цаг хүртэл зохион байгуулжээ. Есдүгээр сарын .23-ны 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
2
confuse an post
7
angry an post
4
640706
23 эможи

keyboard_arrow_up