УИХ-ын дарга Г.Занданшатар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутагт ажиллана УИХ-ын дарга Г.Занданшатар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутагт ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутагт ажиллана

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэхүү тогтоолд таван зорилтот арга хэмжээний хүрээнд 114 хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан.

Энэхүү тогтоол хэрэгжсэнээр ойрын хугацаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнс экспортлогч улс болох эрх зүйн шинэчлэл хийх, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэх логистикийн сүлжээг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирал хангах, хүлэмжийн цогцолбор байгуулах, ойрын таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс нутаг болгох, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг үе шаттай бэлтгэх гэсэн зорилготой юм юм.

Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд 09 дүгээр сарын 23-25–ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640698
0 эможи

keyboard_arrow_up