СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хоногт 33 хүн гэмтэж, нэг хүн АМИА АЛДЖЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хоногт 33 хүн гэмтэж, нэг хүн АМИА АЛДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хоногт 33 хүн гэмтэж, нэг хүн АМИА АЛДЖЭЭ

2022 оны 9 сарын 23

Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын шинжтэй 1,226 дуудлага бүртгэгджээ.

Бүртгэгдсэн ослын улмаас 46 хүн гэмтэж, таван хүн амиа алдсан байна. Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргүүлсэн осол хамгийн олон бүртгэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд улсын хэмжээнд явган зорчигч мөргүүлсэн 28 осол бүртгэгдэж, 33 хүн гэмтсэн ба нэг хүн амиа алджээ.

Мөн

  • Мөргөлдсөн хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн,
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн осол хоёр бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн,
  • Онхолдсон осол долоон бүртгэгдэж, долоон хүн гэмтсэн, дөрвөн хүний амь хохирсон,
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн байна.

Бүртгэгдсэн ослоос дөрөвт нь хүүхэд өртөж гэмтсэн бөгөөд үүнээс гурав нь явган зорчигч хэлбэрээр, нэг мотоцикл жолоодон хөдөлгөөнд оролцож байжээ.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Иймд жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явганаар зам хөндлөн гарахдаа хүүхдийнхээ гараас заавал хөтлөх болон тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэж, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. 

Ташрамд дурдахад, тээврийн хэрэгслийн жолооч нь явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсох талаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг.

Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д "Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/20,000₮/ торгоно" хэмээн тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640691
0 эможи

keyboard_arrow_up