VR, AR технологийг хөгжүүлэн таниулах зорилготой XR Lab Mongolia нээлтээ хийлээ VR, AR технологийг хөгжүүлэн таниулах зорилготой XR Lab Mongolia нээлтээ хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

VR, AR технологийг хөгжүүлэн таниулах зорилготой XR Lab Mongolia нээлтээ хийлээ

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Мета компанийн албан ёсны хамтрагч VR, AR технологийг хөгжүүлэн таниулах зорилготой XR Lab Mongolia нээлтээ хийлээ. Мета компанийн түнш XR Lab Mongolia-ийн үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөөгөө танилцуулах нээлтийн арга хэмжээ 2021.09.21-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен, Хонг Конг-ийн технологийн компани болох FevaWorks Solutions-ийн захирал Вайси Лау нарын хүндэт зочид оролцож шинээр нээлтээ хийж буй байгууллагад баяр хүргэн, үйл ажиллагааны чухлыг онцолж, сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Арга хэмжээний бас нэгэн онцлох үйл явдлын нэг нь Хонг Конг-ийн технологийн компани болох FevaWorks Solutions болон XR Lab Mongolia нь цаашид хамтран сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, хамтарсан олон удаагийн сургалтыг зохион байгуулах тал дээр урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан явдал байв.

Мөн үйл ажиллагааны үеэр Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен, Хонг Конг-ийн технологийн компани болох FevaWorks Solutions-ийн захирал Вайси Лау болон XR Lab Mongolia-ийн үүсгэн байгуулагч А.Хассод нар “Метаверс ба Ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн ба уг хэлэлцүүлгээр метаверс гэж юу болох, Мета компани уг салбарт ямар ажлуудыг хийсэн болон хийж хэрэгжүүлэх талаар хуваалцсан бөгөөд метаверс ирээдүйд хэрхэх талаар ярилцсан нь ирсэн зочдод сонирхолтой байв.

XR Lab Mongolia нь VR, AR технологийн тусламжтай хүүхэд, залууст боловсрол олгож, олон нийтийн дунд уг технологийн давуу тал, шинэ боломжуудыг таниулан сурталчлах зорилготой монгол дахь хамгийн анхны лаборатори юм.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 1000 гаруй хүүхэд залууст сургалтаа хүргэж, хэд хэдэн удаагийн үнэ төлбөргүй нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулаад зогсохгүй боловсрол, нийгэмд чиглэсэн VR, AR бүтээлүүдийг хийгээд байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640690
0 эможи

keyboard_arrow_up