Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

“Монголын Экологийн цагдаа-Дэлхийн жишгээр ажиллах, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Үндэсний аврах бригадын эрэлч нохой сургалтын албатай хамтран албаны нохойт эргүүл ажиллуулж байна. Тодруулбал, нийслэл хотын ногоон бүсүүд, Улаанбаатар хот руу нэвтрэх цэг, постуудад эргүүл шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ингэснээр зэрлэг амьтны хууль бус ан агнуур, худалдаа, тээвэрлэлт болон зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг түүж бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой үр дүн гарч байгаа юм гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640689
0 эможи

keyboard_arrow_up