Ядаж БАГА ХОРДОЁ Ядаж БАГА ХОРДОЁ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ядаж БАГА ХОРДОЁ

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Нэг асуулт тавья.

Тамхи хэрэглээ юу, гангараа, тайвшрал өгдөг хэрэгсэл үү?

Эсвэл хор уу?

Дэлхийн 204 орны 1.1 тэрбум хүн тамхи байнга татаж, жилдээ найман сая гаруй нь нас бардаг гэсэн ДЭМБ-ын статистик судалгаа миний өмнө байна. Цааш нь лавшруулан үзвэл, янжуур буюу утаат тамхины утаанд 7000 гаруй хорт бодис агуулагддаг бөгөөд 850 хэмийн халуунд шаталт явагдах үед үүссэн угаарын хий, хүнцэл, метан, бохь, аммиак, азотын хий, формальдегид зэрэг химийн хорт бодис нь хүний биед шингэж улмаар уушиг, зүрх, улаан хоолойн хорт хавдрын суурь болдог гэж судалгаанд тэмдэглэжээ.

Үүнээс үзэхэд тамхи нь хор буюу өвчлөлийн гол суурь аж.  Тэгвэл хор гэж мэдсээр атлаа яагаад тамхийг өдөр тутмын  хэрэглээ болгосон, яагаад татгалзахгүй байна вэ? гэсэн асуултад тамхи татдаг хүмүүсийн дийлэнх нь хариулдаггүй. Дийлэнх нь  тамхинаас гарч чадахгүй, өдөр тутмын хэрэглээ болгосон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.  Хор эсвэл тайвшрал стресс тайлагч аль нь байсан ч талх мэт амьдралынх нь нэг хэсэг болсон нь гарцаагүй үнэн. Уул нь тамхинаас гарах их амархан, татдаггүй хүний зүгээс харахад. Даанч чадахгүй байгаагийн зовлонг олон жил тамхи татаад эцэст нь гарахаар шийдсэн ч гарч чадаагүй хүн л мэднэ. Тэгвэл өөр сонголт байж болох уу? Арай бага хортой ч юмуу, эсвэл өөр орлох зүйлс. Тамхинаас гарсан хүн бусаддаа тамхи татмаар байвал чихэр идээд бай гэж зөвлөж байхыг олонтаа сонссон. Тамхинаас гарч чадаж байвал мэдээж сайн хэрэг ч нэг хорыг нөгөөгөөр сольж байгаатай агаар ижил билээ. Оргүйгээс охинтой нь дээр юм даа.

Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын 24 хувь нь тамхи татаж байгаагийн 98.8 хувь нь өдөр тутам их хэмжээгээр татдаг бөгөөд ихэнх залуус 18-аас доош насандаа тамхитай нөхөрлөж эхэлсэн байдаг. Залуу байх тусам тамхины хоруу чанар их.

Аливаа зүйл хувьсан өөрчлөгддөг. Сайжирч, муудах нь хамаагүй. Өөрчлөгдөж байгаа процесс нь өөрөө дэвшил гэж үзвэл 2003 онд дэвшилтэт технологиор бүтээгдсэн утаагүй, янжуурыг бодвол  харьцангуй бага хортой электрон тамхийг нэрлэж болох юм. Олон жил тамхи татсаны эцэст уушигны хорт хавдраар нас барсан аавыгаа бодож, хүн төрөлхтний түүхэнд тамхины хэрэглээг багасгах, ядаж бага хордож, бага өвчлөөсэй гэсэн хүсэл эрмэлзлэлээр бүтээсэн хүүгийн зорилго биелж өнөөдөр утаат тамхинаас татгалзаж электрон тамхины хэрэглээг дэлхийн 100 гаруй улс орон  хуульчлаад байна. Электрон тамхи нь шатдаггүй, шингэнийг ууршуулж татдаг бөгөөд шатдаг, утаат тамхины утаанд байдаг химийн элемэнтүүдээс ихэнхийг агуулдгүйгээрээ янжуураас илүү хор хөнөөлгүй гэж нотлогдоод байгаа юм.

Ер нь Монголд утаа шиг хэрэггүй юм алга. Машины утаа, яндангийн утаа, тамхины утаа. Энэ бүх утаа нийлж агаарын бохирдлыг ямар түвшинд хүргэснийг бид мэднэ. Өвөл болохоор л жилийн жилд хөндөгддөг утаанд та ядаж тамхины утаагаар нэрмээс болохоос азная л даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640688
0 эможи

keyboard_arrow_up