COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 26, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.БАТЧИМЭГ: Цагдаагийн алба хаагчдад чиглэсэн “Хандлага дор хүндлэл оршино“ нөлөөллийн аяныг зохион байгуулж байна

админ
2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиг үүрэг болон хийж, хэрэгжүүлж буй онцлог ажил, арга хэмжээний талаар тус албаны Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Батчимэгтэй ярилцлаа.

-ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны харьяанд хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэдэг вэ? Өдөрт дунджаар хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Манай албаны харьяанд нийт 47 нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад 4,000 гаруй алба хаагч ажиллаж байна. Өдөрт дунджаар 3,000 орчим алба хаагч хариуцсан ажил, үүргээ гүйцэтгэдэг, нийт бүрэлдэхүүний 40 орчим хувь нь ээлжийн буюу харуул, жижүүрийн алба хаагчид байдаг.

-НХЖХОНАБХА-ны үндсэн чиг үүрэг юу вэ?, Тухайлбал хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нарын ажил, үүргийн онцлог нь юу вэ? /Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд хэв журмын алба хаагчид очдог шүү дээ.

-Цагдаагийн албаны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нэгтгэн зохион байгуулах үүрэгтэйгээр ажилладаг.

Тухайлбал улсын хэмжээнд эргүүлийн үйл ажиллагаа, олон нийтийн цагдаа, хэсгийн байцаагч, мөн гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа, иргэний болон албаны галт зэвсэг, хэрэглэлд хяналт тавих, эрүүлжүүлэх баривчлах байрны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээрээс гадна улсын хэмжээнд жагсаал, цуглааны үед ажиллах,  гамшиг, аюулт үзэгдэл, хорио цээрийн дэглэмийг сахиулах, Улсын онц чухал объектын харуул хамгаалалт, төрийн дээд зочид, төлөөлөгчийн хамгаалалт, зохицуулалт, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг удирдан зохион байгуулдаг.

Манай албанаас энэ онд тэргүүлэх таван чиглэлээ тодорхойлж, эдгээрийн хүрээнд нэлээдгүй ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Тухайлбал, “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгоно” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ чиглэлээр нийтийн эмх замбараагүй байдлын үеийн сургагч багшийг 30-аар нэмэгдүүлж, нэгдсэн бодлого төлөвлөлтийн холбоотой цагдаагийн байгууллагын холбогдох чиглэлийн төлөвлөгөөнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн Үндэсний аюулгүй байдал, Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтарсан нэгдсэн дадлага сургуулилалтууд зэрэг олон ажлуудыг зохион байгуулаад байна.

Таны хэлснээр хамгийн түрүүнд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд хэв журмын алба хаагчид очиж, шаардлагатай тусламж, туслалцаа үзүүлдэг, мөн эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байгаа алба хаагчид маань гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хэв журам сахиулах чиглэлээр эрүү болон хэв журмын нөхцөл байдалд хийсэн судалгаанд үндэслэн тухайн чиглэлийн орчинд хяналт тавьж, иргэдтэйгээ хамгийн ойрхон ажиллаж, тэдэнтэй мэдээлэл солилцох, хамтарч ажиллах нь их чухал байдаг.

Хэсгийн байцаагч, хороон цагдаа нарын ажил үүргийн онцлогийн тухайд Монгол улсын хэмжээний Засаг захиргааны анхан шатны нэгж буюу баг, хороон дээр цагдаагийн байгууллагыг төлөөлж иргэдэд хэрэгцээ, шаардлагатай тусламж, туслалцааг үзүүлж байдаг, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулж ажилладаг онцлогтой албан тушаал юм.

-Алба хаагчдын ажлын ачаалал ямар байгаа вэ? Тэдний ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион явуулж байна вэ?

-Энэ онд жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ өмнөх оны мөн үеэс тав дахин өссөн үзүүлэлттэй байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг, мөн нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч жагсаал, цуглаан ихээр зохион байгуулагддаг нэгжийн хэв журмын алба хаагчдын маань ачаалал ихсэж байгаа тоон мэдээ байгаа юм. Алба хаагчдын тодорхой ажилд зарцуулж буй дундаж цаг ашиглалт буюу ажлын ачааллыг тодорхойлох судалгааг энэ оны эхний улиралд хийсэн.

Судалгаагаар хэв журмын нэгжийн алба хаагчдаас хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа хамгийн өндөр ачаалалтай буюу долоо хоногт дунджаар 86 цаг ажилладаг гэсэн тооцоо, судалгаа гаргасан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагийн дээд хязгаараас даруй хоёр дахин их байгаа юм. Энэ нь ялангуяа нийслэлд ажиллаж байгаа алба хаагч нарын ажлын ачаалал хүн амын нягтрал, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн тооноос шалтгаалж байгаа юм. Иймд тус албанаас хэсгийн байцаагч нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор хамгийн ачаалал ихтэй газар буюу гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг хороо, хэсэг дээр офицер албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдыг нэмэлтээр дадлагажуулан ажиллаж байна.

-Тус албанаас хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй онцлог ажлуудаасаа дурдвал?

-"Хандлага дор Хүндлэл оршино" нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион явуулж байна. Цагдаагийн байгууллага өөрөө хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллага учир гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээд болон эрх нь зөрчигдсөн иргэдтэй ихэвчлэн харьцдаг. Иймд иргэдтэй харилцаа хандлагын хувьд үл ойлголцох асуудал их гардаг. Тиймээс алба хаагчдынхаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хувь хүний эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү “Хандлага дор хүндлэл оршино” аяныг энэ оны наймдугаар сарын 29-ний өдрөөс тус албаны алба хаагчдын дунд эхлүүлээд байна. Энэхүү аяны зорилго нэрээс бас шууд ойлгогдох байх, та хандлагаа зөв болгосноор бусдаас хүндлэл ирнэ гэсэн утгатай.

-НХЖХОНАБХА-наас өмнө нь ямар, ямар ажил арга хэмжээ зохион явуулж байсан бэ? Энэ удаагийн аяны онцлог нь юу вэ?

-Урьд нь алба хаагчдынхаа дунд тэднийг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэ удаагийн аяны онцлог нь хувь хүний хандлагад чиглэсэн буюу нэлээдгүй өргөн хүрээтэй. Ер нь хандлагыг төлөвшүүлэх, дээшлүүлэх гэсэн ойлголт маань нэлээд урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Тэдэнд хэвшүүлж, сайн зуршлыг бий болгох гэдгээрээ нэлээд их хугацаа шаардах юм. Энэхүү аяныг хоёр сарын хугацаанд зохион явуулж байгаа нь хэдий богино боловч эхлэлийг нь тавьж өгснөөр цаашид үргэлжлүүлэн байгууллага хамт олны соёлд нөлөөлөхүйц байна гэж харж байгаа юм.

Өмнө нь зохион байгуулагдаж байсан арга хэмжээнүүдээс аян зохион байгуулагдах үе шат нь өөр өөрийн гэсэн онцлогтой, цар хүрээ, зорилготой байгаа юм. Тухайлбал “Цагдаагийн байгууллагын үнэт зүйлсээ эрхэмлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх” гэсэн хамгийн эхний үе шатны хүрээнд нийт нэгжийн алба хаагчид төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, жагсаалын бэлтгэл хийх гэсэн ажил арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлсэн. Мөн эх оронч үзлийг бадраах, үнэт зүйлсээ танин мэдэх зорилготой байсан.

Дараагийн хоёр дахь үе шат буюу “Мэргэжлийн ёс зүйтэй алба хаагч” гэсэн уриан доор хэрэгжинэ. Энэ үе шатыг хэрэгжүүлэх хугацаанд ажлын байрны сургалт, туршлага солилцох арга хэмжээнүүд болоод чиг үүргийн алба хаагчдын заавал үзэж судалбал зохих гарын авлагыг боловсруулан судлуулах ажлуудыг төлөвлөсөн. Мөн тус албанаас хэрэгжүүлж байгаа Менторинг болон Дасан зохицох хөтөлбөрүүдийнхээ үр дүнгийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Хамгийн сүүлийн үе шатны хүрээнд хамт олны эерэг уур амьсгал, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгоор хандлагаа өөрчлөх 7 хоногуудыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Инээмсэглэлийн долоо хоногийг улсын хэмжээнд харьяа нэгжийн алба хаагчдын дунд зохион байгуулсан. Үр дүнгийн талаар дурдахад нийт нэгжүүд маань өөрсдийн ажлын байранд өглөө бүр угтах алба хаагчийг ажиллуулж, өглөө орж ирсэн хүмүүст эерэг дулаанаар мэндчилж, ажилд нь амжилт хүсэх, мөн смайл түгээх, хамгийн эелдэг бусдадаа эерэг хандлагыг төрүүлдэг үлгэр дуурайлал болох алба хаагчийг нэгж тус бүр санал асуулга авч шалгаруулсан. Тус албаны хамгийн эелдэг алба хаагчаар Өвөрхангай аймаг дах цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Бадрал шалгарсан байгаа. Энэ ташрамд аянд идэвхтэй оролцож байгаа нийт хамт олон, харьяа нэгжийн баг, хамт олондоо талархсанаа илэрхийлье. Цаашид ч энэхүү сайхан хандлагаа хэвшүүлээрэй гэж хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640686
0 эможи

irgen
2022-09-26 08:15
alba haagchdinhaa sanal huseltig neg sonsood uz dee negj deer yu bolj bgaag medehgui l agaar deeguur yavj bgaa heden darga nertei alia salbadai naraa
иргэн
2022-09-26 08:12
алба хаагчдын чинь сэтгэл зүй, албандаа хандах хандлага, нийгмийн баталгаа нь өдрөөс өдөрт буурсаар байгаа наад хэдэн дарга нар чинь ер нь мэдэж байна уу, худлаа мэдээлэл тараагаад л
keyboard_arrow_up