Налайх дүүрэгт уулнаас 37 настай эрэгтэйн цогцос олжээ Налайх дүүрэгт уулнаас 37 настай эрэгтэйн цогцос олжээ
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Налайх дүүрэгт уулнаас 37 настай эрэгтэйн цогцос олжээ

2022 оны 9 сарын 21

Нийслэлийн Налайх дүүргийн VI дугаар хороо, “Цагаан тэмээт” гэдэг газар уулнаас цогцос буулгах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 09.20-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан 12:57 цагт очиход тус дүүргийн V дугаар хорооны оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг аврах олс, дамнуурга ашиглан уулнаас буулгаж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640595
1 эможи

Ээж
2022-09-21 11:40
Бичиж бгаа зүйлээ нягталж баймаар юмаа.Цогцосыг аврах гэнээ, ямар амь насыг нь аврах гэж бгаа биш дээ.
keyboard_arrow_up