COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагуудыг мэдлэг чадвартай, гүйцэтгэл сайтай мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ

админ
2022 оны 9 сарын 13

Өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт  ажиллах үеэрээ  Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Тодруулбал, НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг чөлөөлөхийг үүрэг болгосон юм. 

Тэгвэл мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг хариуцлагатай, чадвартай, ажлын уялдаа холбоогоо хангаж ажилладаг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан болохыг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. 

Тэрбээр "Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулах ёстой Нийслийн мэргэжлийн хяналтын газрын дарга болон хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлсөн. Тэд Засгийн газар, Шадар сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелүүлээгүй. Мөн зарим байцаагч нарыг  махны шинжилгээг өөрчилсөн,  шинжилгээнд өгсөн муудсан махыг шинэ махаар сольсон байж болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. 

Ажлын хариуцлага алдсан хүмүүсийг гэнэт чөлөөлөөгүй. Анхааруулга өгч, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гэвч биелэлт маш муу, мэдээллүүд нь худал байсан учир зохих арга хэмжээг шат шатанд нь арга хэмжээ авлаа.  Цаашид буруутай хүмүүст нь хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой.

Харин одоо мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг хариуцлагатай, чадвартай, ажлын уялдаа холбоогоо хангаж ажилладаг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхийн тулд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна” хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640351
0 эможи

Зочин
2022-09-13 22:35
худлаа ярьсан, хулхидсан хүмүүс л их байх юм, хаанаас тийм мундаг мэргэжилтнүүдийг олох юм бол
Зочин
2022-09-13 16:17
Бүх шатанд дээр дооргүй мэргэжлийн боловсон хүчин хангаж ажиллаачээ Дундговийн номын сан гэхэд 7 номын сан мэдээллийн ажилтанаас зөвхөн 1 нь мэргэжлийн хүн байх жишээтэй
keyboard_arrow_up