УЕПГ: 2357 хэрэгт хяналт тавьж, 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
2022 оны 9 сарын 12
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2357 хэрэгт хяналт тавьж, 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Авлигын 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Татвар төлөхөөс зайлсхийх, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлсэн гэж УЕПГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)
640275
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: