НМХГ-аас “САКУРА”, “СЛАВА” нэрийн асуудлаар оюуны өмчийн газарт ханджээ НМХГ-аас “САКУРА”, “СЛАВА” нэрийн асуудлаар оюуны өмчийн газарт ханджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ-аас “САКУРА”, “СЛАВА” нэрийн асуудлаар оюуны өмчийн газарт ханджээ

2022 оны 9 сарын 08

 

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 онд цагаан будаа савлах, хадгалах, импортлох, худалдаалах гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд  “Сакура”, “Слава” гэсэн нэрээр савлан худалдаалж хэрэглэгчдэд Орос, Япон Улсад үйлдвэрлэсэн цагаан будаа гэсэн ойлголтыг өгч, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул ямар эрх зүйн үндэслэлээр тухайн нэрийг ашиглах патентийг олгосон талаар мэдээлэл авахаар Оюуны өмчийн газарт хандаж байсан. 

Оюуны өмчийн газраас  Монгол улсын “Барааны тэмдэг, газар зүйн тухай” хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж байна хэмээн үзэж, тус хуулийн 8.3 дах заалтыг үндэслэн “Агь” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн тухай хариу ирүүлсэн байдаг.

Сакура, Слава нэрийн цагаан будааг савлан худалдаалдаг “Агь” ХХК нь нэрээ өөрчлөн “Грийн импекс” ХХК болсон. Тус компани нь  савлан, худалдаалж буй бүтээгдэхүүний хаяг шошгондоо Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12-р зүйлд заасан тухайн бүтээгдэхүүн аль улсаас гарал үүсэлтэй, хаана, хэдийд савласан, хаяг, утас,  хадгалах нөхцөл, гаж нөлөө,  хэрэглэх арга, орц, найрлагыг  тусган худалдаалж байна.

Иргэд цагаан будаа худалдан авахдаа шошгон дээрхи: 

-Гарал үүсэл буюу аль улсаас ямар компани импортлож оруулж ирсэн нэр, хаяг, утас, 

-Үйлдвэрлэгдсэн, савласан он сар, хэрэглэж дуусах хугацаа, тоо хэмжээ  цувралын дугаар,

-Ямар нөхцөлд хадгалах, хэрэглэх арга, 

-Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэг эсэх, 

-Тэжээллэг чанар, орц найрлагатай танилцаж худалдан авалт хийхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640198
1 эможи

ИРГЭН
2022-09-08 14:33
ЭНЭ ЦАГААНДАА ГАРСАН ЛУЙВАР ЗОГСООСОЙ, ИЧЭЭСЭЙ БЛИОСОЙ
Иргэд биш МХЁГ шалгах торгох зогсоох бүрэн эрхтэй
2022-09-08 13:44
Сайн
keyboard_arrow_up