ЭЦА: “САМАР-2022” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. ЭЦА: “САМАР-2022” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: “САМАР-2022” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

“САМАР-2022” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар хамтран 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ний хооронд зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг Нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллаж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
640166
3 эможи

Зочин
2022-09-07 20:44
Ene tsagdaa nar ard tumendee ih deerelhuu yumaa darga nariin bogs doloogchidoo gej ar ger ur huuhdee tejeeh geed orlogo muutai bolood ingej zovj yavaa shuu dee ternees uidsandaa tuuv gej tuusen samriig ni neg udaa sanuulaad ogooch oorsdoo l avna sh dee medeej
keyboard_arrow_up