ШӨХТГ-ын дарга асан М-ын хамаарал бүхий этгээдэд хууль бусаар газар олгосон албан тушаалтнуудыг шалгаж байна ШӨХТГ-ын дарга асан М-ын хамаарал бүхий этгээдэд хууль бусаар газар олгосон албан тушаалтнуудыг шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга асан М-ын хамаарал бүхий этгээдэд хууль бусаар газар олгосон албан тушаалтнуудыг шалгаж байна

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс дөрөвт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

Тухайлбал, нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт хүргүүлжээ.

Ташрамд дурдахад, ШӨХТГ-ын даргаар өмнө нь О.Магнай, Д.Мөнхтөр нар ажиллаж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
640140
2 эможи

keyboard_arrow_up