СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр гурван хүн авто ослоор амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр гурван хүн авто ослоор амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр гурван хүн авто ослоор амиа алджээ

2022 оны 9 сарын 06

Arslan.mn

Өчигдөр гурван хүн авто ослоор амиа алджээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг, дөрөвдүгээр зөрлөг гэдэг газарт том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд нэг хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас 17:37 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нийслэлийн Налайх дүүргийн чиглэлд 43 тн нүүрс тээвэрлэж явсан 32 настай жолооч О-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, зорчин явсан Хөвсгөл аймгийн харьяат 27 настай эрэгтэй Э автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байсныг 19:09 цагт цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарамд “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины араас “Пажеро” загварын суудлын автомашин мөргөж, зорчин явсан 58 болон 63 настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Иймд зорчигч жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
5
wow an post
4
yay an post
5
sad an post
232
ouch an post
16
confuse an post
18
angry an post
27
640104
317 эможи

Зочин
2022-09-09 13:41
Ineesen emoj daraad bga hvn dvrstengvvdiig burhan urshuug
bi
2022-09-09 09:50
ineej bayssan emoji draad bgaag oilgoh uhaan alga daa burhan urshuug
2022-09-08 11:15
haha darsan hvmvvsiig tiim.ireedvi ugtahgvi bgasai gj hvsen yuruuy du
zochin
2022-09-08 09:39
tom owriin awto mashin biil gesen shig zam holloj yawdag araas ni guitsed turuuleh dohio ogoodch nemergui ternees ni bolj osold oroh dohij l bla
Зочин
2022-09-08 09:09
Ер нь аягүй их хурд хэтрүүлээд л яваад байдаг ш дээ.
The
2022-09-07 20:31
Уг осол нь 2 өөр осол бөгөөд эхний осол нь тухайн тээврийн хэрэгсэл хурдаа тохируулаагүй нь дээр огцом эргэлт хийснээс болж явган зам руу унаж явган замаар зорчиж байсан иргэн амь насаа алдсан. Удаахь осол нь дунд оврын тээврийн хэрэгсэл мөн л хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжтой байгаагүй нь улмаас хурдаа сааруулж байсан ачааны автомашиныг хойноос нь мөргөж тээврийн хэрэгслийн их биеийн доогуур шургаж орон зорчигчид амь насаа алдсан юм. Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцож байхдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
зочин
2022-09-07 15:55
том оврын машинаар нүүрс зөөдгөө болиочээ хичнээн хүн үхэж байж дуусах ёстой юм бээ төмөр замаа тавиад вагоноороо зөөгөөчээ монголын дүүрэн төмрийн сэг боллоо энэ том машинуу
Irgen
2022-09-07 14:58
Ochgdor SHD hotloos doosho uruuddag deer bas hvn morgvvlj ami nasaa aldsan shde terig yaagad medeellhgv bgan be tend yrn dandaa hurd hetrvldg ternes bolj bvhel bvten hoyr hvni amidrl yarigdj bn
Зочин
2022-09-07 13:50
Харамсалтай хайртай хүмүүс минь байсан
Irgen
2022-09-07 11:48
Araas ni mashin murguj ug awaar garsan gj oilgoloo zuwuu
Зочин
2022-09-07 08:27
жолооны үнэмлэх худалдаалагддаг болсноос ийм аюултай болжээ
Дорж
2022-09-07 06:29
Юу гэсэн үг вэ, хөдөлгөөнд оролцож байхад нь араас нь хүчтэй мөргөж, хавчуулагдаж амь насаа алдсан гэсэн үгүү?
mgl k
2022-09-06 22:07
сэтгэл өвдөм юм аа, эвий эвий хүмүүс, УМ МАНИ БАД МЕ ХУМ
иргэн
2022-09-06 21:09
Жолооч нараа хариуцлагатай сонор сэрэмжтэй, байж ур чадвараа дээшлүүл
иргэн
2022-09-06 21:09
Жолооч нараа хариуцлагатай сонор сэрэмжтэй, байж ур чадвараа дээшлүүл
Hey guys are
2022-09-06 20:57
The new one
keyboard_arrow_up