Гадаад улсын ЗГ-ын нэрийн өмнөөс худал мэдээлэл тараах нь ХОРЛОН СҮЙТГЭХ ажиллагаа гэж үзэж байна Гадаад улсын ЗГ-ын нэрийн өмнөөс худал мэдээлэл тараах нь ХОРЛОН СҮЙТГЭХ ажиллагаа гэж үзэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад улсын ЗГ-ын нэрийн өмнөөс худал мэдээлэл тараах нь ХОРЛОН СҮЙТГЭХ ажиллагаа гэж үзэж байна

2022 оны 9 сарын 05

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн талаар мэдээлэхдээ зарим ташаа мэдээллийг няцаалаа.

Тэрбээр "Япон улсын Засгийн газар бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа гэх худал мэдээлэл тарсан байсан. Гадаад улсын засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж буйг хоёр орны харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг бий болгох хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаа ба нэг жилийн хугацаанд 100 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан. Япон улсын гадаад хэргийн сайдын өнгөрсөн тавдугаар сард хийсэн айлчлал хоёр орны стратегийн түншлэл, хамтын харилцааг улам бэхжүүлсэн үйл явдал болсон.

Мөн БНСУ руу дамжин өнгөрөх иргэд визтэй болсон гэх худал мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан ба тухайн үед нь Гадаад харилцааны яам няцаасан албан мэдээг хүргэсэн. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж байгаа бодлогод сөргөөр нөлөөлөхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд тогтвортой байлгаж, нэмэгдүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсье. ГХЯ худал мэдээллүүдийг нягталж нэгтгэн хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640069
2 эможи

Зочин
2022-09-08 14:02
Манайхыг 3 дагч ямар ч улс сайн ойлгоно. Манайх шиг ийм газарзүйн хавчигдмал байдалтай улс бол 2 хөрштэйгээ мөнхөд сайн харилцаатай байх ёстой. ОХУ-ыг дагалаа эдийн засгийн хоригт оруулна гэдэг бол шал худлаа асуудал
Зочин
2022-09-06 21:29
https://www.1tv.ru/news/2022-08-31/436883-bolee_50_tysyach_voennosluzhaschih_primut_uchastie_v_ucheniyah_vostok_2022
Дорж
2022-09-05 15:55
Наад Худал мэдээлэлийг чинь нөгөө Сайд байсан гадаад нөхөртэй хэн билээ жорлон яриад байсан авгай тараасан байна лээ шүү. Юунд ингэтлээ хорсдог бна аа
keyboard_arrow_up