БХТ: Шуурхай зөвлөгөөн зарлаж хариуцсан ажлуудаа ЭРЧИМЖҮҮЛЭХ үүргийг хэлтсийн дарга нарт өглөө
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.04.05/-ны өдөр боллоо.
Хуралдааны эхэнд Барилгын хөгжлийн төв ТӨҮГ -ын захирал Ц.Амарсанаа одоо хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийн явцыг холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, хариуцсан ажлуудаа эрчимжүүлэх үүргийг хэлтсийн дарга нарт өглөө.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийг график төлөвлөгөөнд явуулах чиглэлд анхаарах, экспертүүдийн үйл ажиллагааг чанаржуулах, барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц, үнийн ханшийн судалгааг тогтмол хугацаанд гаргаж салбарыг судалгаа мэдээллээр хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, есдүгээр сард салбарын хэмжээнд болох үзэсгэлэн яармагууд, зөвлөгөөн семинаруудыг зохион байгуулахад анхаарах үүрэг чиглэлүүдийг өглөө.