ХӨГЖЛИЙН БАНК: Барьцаанд байгаа Хан-Хиллс хотхоны орон сууцыг нээлттэй худалдаж, авлагаа барагдуулна ХӨГЖЛИЙН БАНК: Барьцаанд байгаа Хан-Хиллс хотхоны орон сууцыг нээлттэй худалдаж, авлагаа барагдуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Барьцаанд байгаа Хан-Хиллс хотхоны орон сууцыг нээлттэй худалдаж, авлагаа барагдуулна

2022 оны 9 сарын 02

Хөгжлийн Банкнаас Чингис хаан банканд гурван сарын хугацаатай хадгалуулсан 25 тэрбум төгрөгийг тус банк одоо болтол өгөөгүй талаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлжээ. 

Энэ талаар тодруулахад "Чингис хаан банканд 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд гурван сарын хугацаатай хадгалуулсан мөнгийг одоо болтол Хөгжлийн Банк авч чадаагүй. Өнөөдрийн байдлаар авах мөнгөний дүн 38.5 тэрбум төгрөг болсон.

Arslan.mn

Чингис хаан банк нь хадгаламжийн барьцаанд 44 үл хөдлөхийг барьцаалсан бөгөөд тал орчмыг нь иргэдэд зарж, бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн боловч уг мөнгөөрөө Хөгжлийн Банкны авлагыг барагдуулаагүй. 

Иймд Хөгжлийн Банк барьцаанд үлдсэн байгаа Хан-Хиллс хотхоны 20 орон сууцыг зах зээлийн үнээр нээлттэй худалдаж, авлагаа хэсэгчлэн барагдуулах ажлыг эхлүүлж байна" гэлээ.

Хөгжлийн Банкны барьцаанд байсан үл хөдлөхийг борлуулж, ийнхүү хохироосон хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд тус банкнаас өрхүүдэд мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640002
1 эможи

keyboard_arrow_up