БХТ: Салбартаа тэргүүлсэн “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ“-ийг сонгон шалгаруулна БХТ: Салбартаа тэргүүлсэн “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ“-ийг сонгон шалгаруулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Салбартаа тэргүүлсэн “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ“-ийг сонгон шалгаруулна

2022 оны 8 сарын 15

Arslan.mn

Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярыг 2022 оны есдүгээр сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.

"Барилгачдын өдөр"-өөр 2022 онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, туг далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-ын дагуу хүлээн авна. Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгжид нэр дэвших хүсэлтийг 2022 оны наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авах тул Та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-тай http://barilga.gov.mn/#/content/contentView/1046 цахим хуудас руу нэвтэрч танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639348
0 эможи

keyboard_arrow_up