СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны төвшин 10-45 см нэмэгджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны төвшин 10-45 см нэмэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны төвшин 10-45 см нэмэгджээ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Улз, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны төвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Үүнээс гадна Халх, Хархираа зэрэг голууд үерийн төвшин 15-35 см, Улз голын адгаар үерийн аюултай төвшинг 7 см даван үерлэж байна. Маргааш буюу 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639294
0 эможи

keyboard_arrow_up