Баян-өлгий аймагт тусгай зориулалтаар 17 угалз агнахыг ЗӨВШӨӨРӨВ Баян-өлгий аймагт тусгай зориулалтаар 17 угалз агнахыг ЗӨВШӨӨРӨВ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баян-өлгий аймагт тусгай зориулалтаар 17 угалз агнахыг ЗӨВШӨӨРӨВ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 208 дугаар тушаалаар тухайн онд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтдын тоо хэмжээг баталсан.

Тушаалд зааснаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Буянт, Ногооннуур, Толбо, Улаанхус, Алтай, Булган, Бугат, Цэнгэл, Алтанцөгц, Баяннуур зэрэг сумдын агнуурын бүс нутгуудаас тусгай зориулалтаар аргаль хонь, янгир ямаа, халиун буга агнана.

Дээрх сумдын агнуур бүс нутгуудад агнуурын 316 халиун буга, 3128 толгой аргаль хонь, 1887 янгир ямаа байгаа. Үүнээс 28 тэх, 17 угалз, 5 халиун буга агнахыг зөвшөөрсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар аргаль хонь 11 сая, янгир ямаа 2,7 сая, халиун буга 6,6 сая төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй байдаг.

Дээрх амьтдын нөөц ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639280
1 эможи

keyboard_arrow_up