Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын10-нд болов.

Хуралдаанаар хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улсын төсөв, зээл тусламжийн санхүүжилтээр нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж буй 10, өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа 6 боомт байна.

Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани хамтарч 30 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг “Смарт Эко транс” компанийн 66 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Мөн боомтуудын төмөр зам, авто замаар үе шаттай бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Ульхан, Хавирга, Баянхошуу, Бичигт, Ханх, Цагааннуур, Даян зэрэг 10 боомтыг хатуу хучилттай авто замаар, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн гэсэн 4 боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн.

Image preview

Эндээс Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийнтөмөр замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Харин Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг2022 оны долдугаар сард эхлүүлээд байгаа юм.

Танилцуулгатай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм.

1. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газар дахь газар олголт, ашиглалтын мэдээллийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт;

2. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулах асуудлыг хилийн боомтын холбогдох төлөвлөгөө, зураг төсөл, бусад бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулах арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд;

3. Хилийн боомт, хил орчмын нутаг дэвсгэрийн эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах болон улсын хилийн боомт дээр

ажилладаг байгууллагуудын чиг үүргийн давхардал, хийдлийн асуудлыг судалж, танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан нарт даалгалаа.

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээрисонгон шалгаруулалтаар олгох талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639277
0 эможи

keyboard_arrow_up