САЙН МЭДЭЭ: Алба хаагчид хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулжээ САЙН МЭДЭЭ: Алба хаагчид хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Алба хаагчид хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулжээ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн алба хаагчид өөрсдийн амьдарч буй албан тушаалын байрныхаа гаднах хүүхдийн тоглоомын талбайг  шинэчлэн тохижуулжээ. Энэ нь Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ойн төлөвлөгөөний дагуу Уулын нэгдүгээр ротын тасгийн дарга ахлах ахлагч Б.Мөнхцоожоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тоглоомын талбайг шинэчлэн тохижуулж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Ингэхдээ мод, олс, дугуй ашиглан хашаа, мини хөл бөмбөгийн талбай, онгоц болон байшин хэлбэртэй элсний хайрцаг, саравчтай иж бүрэн гулсуур, турник, савлуур зэрэг хүүхэд багачуудын биеийг чийрэгжүүлэх иж бүрдлээс гадна бяцхан хүүхдүүдийг тоглуулах дүүжин, анааш, тахь, мотоцикл, машин, сандал зэрэг насанд нь тохирох аюулгүй байдлыг хангасан эко модон тоглоомуудыг урлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639276
0 эможи

keyboard_arrow_up