Д.Ганбат: Наадам бол ард түмний баяр болохоос цүнх баригчид, троллуудын баяр биш Д.Ганбат: Наадам бол ард түмний баяр болохоос цүнх баригчид, троллуудын баяр биш
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Наадам бол ард түмний баяр болохоос цүнх баригчид, троллуудын баяр биш

2022 оны 8 сарын 11

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. 

Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат оролцож, дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Зургаадугаар сараас эхлээд манай улс дэлхий нийтийн анхааралд байлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн айлчлалынхаа үр дүнг тэмдэглэсэн.

Ардчилсан нам удаа дараалан байр сууриа илэрхийлж байсан. Бид НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай орон билээ. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа эдийн засгийн хоригт орж болохгүйг байнга дурдаж байсан бөгөөд үүний үр дүн гарлаа гэж үзэж байна. Маш чухал айлчлалууд болж өнгөрлөө. Ван И сайдын айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг эцэслэн тохирсон. Мөн нүүрс гаргах асуудлыг ч хэлэлцлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлах үеэр бид эрчим хүчний хараат бус байдлаасаа салах асуудлыг хөндөж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хөдөлгөх асуудлыг НҮБ-д тавьсан.

Өнөөдөр бас улс оронд мэдээлэл өгөх байдал дутагдалтай байна. Тухайлбал "Сэлэнгэ 2022" хээрийн сургуулилалтын талаар ярьж байна. Хэр хугацаатай ирээд, хэзээ буцахаа тодорхой болгож өгөх ёстой.

Мөн Монгол Улсад хууль биелүүлэх асуудал үгүйлэгдэж байна. Нэг намын дотоод асуудалд оролцох зэрэг асуудал ихээр гарч байна. Ардчилсан намын зарим хүн МАН-тай нийлж бүлэг тараах асуудлаар хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Дэлхийн хаана ч байдаггүй зүйлийг манай улсад хийж гэж оролдож байна. Уг асуудлыг зохих хуулийн дагуу шийднэ. Ардчилсан намын бүлэг бол Ардчилсан намын бүлэг байх ёстой болохоос биш МАН-ын хоёр дахь бүлэг эсхүл гаднын улс орны үүрэг, даалгаврыг биелүүлдэг нэг, хоёр хүний бүлэг биш" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639274
3 эможи

Зочин
2022-08-12 08:36
Эрийн хуйх бидон ганбаа, мэдэхгүй сэдэврүү бүү ор...нөгөө хэдэн гишүүнцэрүүдээл баз
Зочин
2022-08-11 15:00
БИТАН танкчин Ганбат үнэн тэнэгдүү эр шүү даанч ичих булчирхай байхгүй юм даа өмнөөс нь хошного улайх хэцүү юм
Гумбаа
2022-08-11 13:19
Эрчим хүчний хараат бус байдлаасаа салах цаг гэж яг ямар агуулга вэ? Сэтгүүлч нь алдаад бичвүү, илтгэлдээ ингээд бичээд хэлээд бна уу . Арай хэлж байгаа үг ээ , бичиж байгаагаа хянаж л бдаг бхдаа . Миний бодоход хараат байдлаас гарах явдал гэмээр юм
Зочин
2022-08-11 12:38
Үнэн шүү
keyboard_arrow_up