Англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү ЗОДУУЛЖ, бие нь хөхөрсөн байдалтай гэртээ иржээ Англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү ЗОДУУЛЖ, бие нь хөхөрсөн байдалтай гэртээ иржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү ЗОДУУЛЖ, бие нь хөхөрсөн байдалтай гэртээ иржээ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү 7 хоногийн дараа гэртээ ирэхдээ зодуулсан, биеийнхээ хэд хэдэн газарт хөхөрсөн байдалтай ирсэн талаар Eagle tv мэдээлжээ. Тодруулбал, хүүгийн эцэг эх хүүхэддээ боловсрол олгуулах зорилгоор хотоос зайдуу байрлах ENGLISH CUMP (зуслан) сургалтын төвд хүүгээ 14 хоногийн хугацаатай явуулжээ.

Гэтэл хүү нь гэр рүүгээ 7 хоногийн дараа утсаар ярьж, “Хурдан харьмаар байна, Одоо ирж авахгүй бол өөрөө алхаад очно” хэмээн уйлж шаардсан байна. Тиймээс эцэг эх нь долдугаар сарын 30-нд сургалтад явуулсан хүүгээ энэ сарын 7-нд очиж автал биеийнх нь хэд хэдэн газар хөхөрсөн байжээ.

Энэ талаар хүүгийн ээж “Хүүгийн маань бие махбодийг яргалчихсан байна. Хамт сурч байсан хүүхэд нь 30-аад минутын турш зодсон байна. Сургалтын удирдлагуудад хэлэхэд “Чаддаг юм бол цагдаагийн байгууллагаар яв” гээд миний утсыг ч авахгүй байгаа. Тиймээс ХУД-ийн цагдаагийн хэлтэст бүртгүүлж, хүүгээ шүүх эмнэлэгт үзүүлсэн.

Хүүхдүүд нэгийгээ дэлдэн хэмээн шоолж, улмаар хоорондоо маргасан байгаа юм. Тэгээд нэг нэгэндээ гар хүрэхэд, нөгөө хүүхэд нь манай хүүг ор руу түлхэж унагаагаад, дээр нь мордоод хүзүүнээс нь багалзуурдсан байна. Хүзүү нь улаан эрээн болсон. Мөр, тохой, хэвлий, гар, бэлхүүсээс доош өгзөг, гуя зэрэгт нь хөхөрөлт үүссэн байгаа. Пүүзээр өшиглөж, амнаас нь их хэмжээний цус гарсан гэж хүү маань хэлсэн” гэжээ.

Харин тус сургалтын төвийн зүгээс “Хүүхдүүд гурван ээлжээр хооллодог. Хүүхдүүд хоолоо идчихээд дараагийн ээлж орох хооронд хоорондоо зодолдсон гэх тайлбарыг Eagle tv-д өгсөн байна.

Эх сурвалж: UBN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
8
639272
12 эможи

Илд бамбай
2022-08-11 23:35
Сургалттай зуслан нэрээр хүний мөнгө луывардахаа болчих хуухэддээ бага ч гсэн боловсрол олгох гэж өгч бгаа блохоос чамайг тэжээх гэж хүүхдээ яраглуулах гэж өгөөгүй шүү.Боловсролын яам.энэ зуслангууддаа
zochin
2022-08-11 21:45
Huuhdee gerees ni hol surgalt surguulid yavuulah hereggui bolson shuu.Yamar ch haraa hyanalt baihgui dur zorgooroo baina. Gachuurtad bas neg surguuli huuhduudiig bairluulj surgan ch geh shig ogloo hicheeld yavaad odor tarah hoorondoo salam zodoldood bga huuhduud 24 tsagaar bairlaval yu boloh bol suuld ni hariutslaga huleeh ch ugui
зочин
2022-08-11 14:34
Худлаа сургалт нэрээр хүний мөнгө авчихаад хяналт тавьж чадахгүй юм бол яах гэж хүүхпүүд цуглуулдаг бнаа. Эндээс чинь л үе тэнгийн дээрэлхэлт гэдэг юм гарч бгаа юм шүү дээ
Зочин
2022-08-11 12:57
Хүн хариуцаж мөнгийг идэж ууж байж олигтойхон хяналт тавьчихаж байгаач
irgen
2022-08-11 12:09
surgalt iin toviud deg juram dr hatuu bh estoi.
Зочин
2022-08-11 11:42
хүүхдээ зодоонч болгосон эцэг, эхэд нь хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
keyboard_arrow_up