СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Портер онхолдож, 10 настай хүүхэд бүхээгт хавчуулагдаж амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Портер онхолдож, 10 настай хүүхэд бүхээгт хавчуулагдаж амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Портер онхолдож, 10 настай хүүхэд бүхээгт хавчуулагдаж амиа алджээ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

 Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Өндөр тэвх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт зорчигч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт түүний хүү М /10 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн  мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
639265
4 эможи

Мөнх
2022-08-11 10:34
Яг тэр хавчигдсан зураг бичлэгийг нь тавьж зүрхэнд нь хүртэл пост хийж ухааруулахгүй бол ч уншаад л өнгөрнө
keyboard_arrow_up