Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 92 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 92 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 92 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна

2022 оны 8 сарын 10

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 201 гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 264 даалгавар бичгээр өгчээ.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд гурван мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад хоёр шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,028 хэрэгт хяналт тавьж, 233 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132
  • Өмчлөх эрхийн эсрэг 92
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15
  • Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 7
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 6 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна. 

Мөн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, хүний амьд явах эрхийн эсрэг 3, кибер аюулгүй байдлын эсрэг 2 байгаа бол авлига болон эрүү шүүлт тулгах тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639251
1 эможи

keyboard_arrow_up