ҮХНӨ-ийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхбаярыг ТОМИЛЖЭЭ ҮХНӨ-ийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхбаярыг ТОМИЛЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮХНӨ-ийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхбаярыг ТОМИЛЖЭЭ

2022 оны 8 сарын 10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сарын 27-нд захирамж гаргаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ. Түүний ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах үүрэгтэй ажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтсан байна.

  1. Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг,
  2. Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд,
  3. Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл,
  4. Шинэ намын дарга Ц.Гантулга.

Түүнчлэн ажлын хэсэг нь хоёр дэд хэсэгтэй байна. Нэгдүгээр дэд хэсэг нь Үндсэн хууль, хууль, түүх, улс төр судлаач зэрэг эрдэмтэн, судлаачдын баг бол хоёрдугаар хэсэг нь мэдээлэл, олон нийттэй харилцах баг аж. Нийт ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар боловсруулсан саналаа есдүгээр сард багтаан танилцуулахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын даргаар ажиллаж байхдаа "Манай улсад шинэ дээд Үндсэн хуультай болох хэрэгтэй" гэсэн байр суурьтай байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
639237
3 эможи

Зочин
2022-08-10 20:49
Ээээээ Н.Энхбаяр мөдхөн ерөнхий сайд болохнээ
ИРГЭН
2022-08-10 15:40
МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ ЗОВЛОНГООС АНГИЖИРНАА, ДУУСАЖЭЭ
keyboard_arrow_up