Тойргийн бус хүүхэд элсүүлж, авлига авбал ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ Тойргийн бус хүүхэд элсүүлж, авлига авбал ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тойргийн бус хүүхэд элсүүлж, авлига авбал ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ

2022 оны 8 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих Ажлын хэсэг байгуулсан. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл өгч болох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639209
1 эможи

Иргэниргэн
2022-08-10 00:10
Мөнгөгүй нь харьяалалаараа . Мөнгөтэй нь харьяалалгүй хаа дуртай газараа сургадаг нь түгээмэл болсон
Mmm
2022-08-09 18:41
Тойргийн хүүхдүүдээс авилгал авч оруулсан бол урамшуулна
Зочин
2022-08-09 15:18
1 сургуулийн багш нь 6000 доллар нэхэж байна лээ
keyboard_arrow_up