ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү

2022 оны 8 сарын 08

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ. Улмаар аудитын дүгнэлт гаргуулах ажлын хэсэг өдгөө БНСУ-д очиж, үйл ажиллагааг нь шалгаж буй гэнэ.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн тушаалаар БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар энэ оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн аж. Чөлөөлөгдсөн 11 хүнээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бусыг нь салбарын сайдын шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч, нутаг буцжээ. Харин таван хүнийг нь буцаан ажилд нь томилсон аж. Ажлаа хэвийн хийж байсан төрийн албан хаагчдыг тодорхойгүй гэхэд хилсдэхгүй шалтгаанаар чөлөөлөөд, буцаагаад заримыг нь авахад юу нөлөөлөв гэдэг нь тодорхойгүй.

Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн нь тогтоогдож, Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу буцааж томилох ёстой хүнийг “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд орон тоо байхгүй” гэж тус улс дахь ЭСЯ-нд худал мэдээлэл өгч ажилд нь оруулаагүй гэдэг. Энэ мэтээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн удирдлагын хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй үйлдлүүд гарч буй учраас АТГ-ынхан шалгахаар болсон төдийгүй Үндэсний аудитын газраас үйл ажиллагааг нь нягтлахаар шийдвэрлэсэн гэнэ.

Эл төвийн дарга Д.Баярмандахыг анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан өнөөгийн УИХ-ын гишүүн С.Чинзориг томилсон бөгөөд парламент дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дэмжлэгээр энэ ажилдаа тогтоод байгаа гэх мэдээлэл ХНХЯ-ныхны дунд бий.

Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихын тулд Засгийн газраас санаачлан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд баталж, хэрэгжүүлж буй атал БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах үл ойшоож, түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүдэд гарын бэлэг хэмээн эд зүйл өгсөн байдаг. Тодруулбал, энэ оны тавдугаар сард салбарын сайддаа ээлжийн амралтаа авч Монголд очиж буйгаа хэлсэн аж. Тэгэхдээ тус төвийнхөө Нийгмийн даатгалын тасгийн дарга болон өөр нэг ажилтнаа дагуулан эх орондоо ирж, УИХ-ын гишүүдийн болон МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн өрөө тасалгаагаар орж гарын бэлэг тарааж явсан байна. Ингэж яваад БНСУ руу буцах үед Д.Баярмандахын ногоон өнгөтэй албан гадаад паспорт хүчингүй болсон учраас хилээр гаргаагүй гэдэг. Харин тэрбээр нөхдөдөө “Монгол Улсын түүхэнд 30 минутын дотор гадаад паспорт гаргуулсан ганц хүн би байна” гэж ярьж байжээ. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн эхнэр, улсын бүртгэлийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаг хүнд хандан 30 минутын дотор паспорт гаргуулж авснаа гайхуулсан аж. Энэ мэт хууль зөрчсөн байж болзошгүй, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдийг нь аудитын болон АТГ-ынхан нарийвчлан шалгана гэдэгт итгэлтэй байна. Бид Д.Баярмандахтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639177
2 эможи

keyboard_arrow_up