COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 26, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 699 хэрэг шалгагдаж байна

админ
2022 оны 8 сарын 08

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 713 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, таван хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 699 хэрэг шалгагдаж байна.

Прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгч Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх
  • Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх
  • Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч О нь жолооч С-д материаллаг хохирол учруулсан гэх
  • Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдэд газар олгох шийдвэрийг гаргуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх
  • Дундговь аймгийн Цагдаагийн газрын Гурвансайхан сумын хэсгийн цагдаа Э малбаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дээл” гэх газарт жонш хууль бусаар орборлох иргэн П-ээс хахууль авсан гэх
  • Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар ажиллаж байсан С нь албан тушаалын тодорхойлолтод заасан байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639174
0 эможи

инээдтэй
2022-08-09 07:48
3 -р сургуулийн захиралын соронзонгийн хэргийг шалгасан дүр эсгэж жүжиглэж байдаг АТГ авлигатай тэмцэж чадахгүй байгаа. 10 жилийн ЯЛ төлөвлөгдөж байсан баярцогт авлигачин авлигадаад л цэвэрхэн ялаас мултарлаа. АТГ таг дуугүй. Ерөнхий прокурор байсан Энхамгалангийн АВЛИГА ил болоход АТГ бас таг дуугүй. ЖИЖИГХЭН авлигачтай л тэмцсэн болж байна даа
keyboard_arrow_up