Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна

2022 оны 8 сарын 08

Дорнод аймагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулж Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар хийлээ.

"Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Х ... нь 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хэрлэн голын усанд живсний улмаас харамсалтайгаар амь насаа алдаж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.

Талийгаачийн нас барсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Дорнод аймгийн Цагдаагийн газар, хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид албаны шалгалт явуулж байна.

Хууль хяналтын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу уг хэргийг шалгаж дуусах хугацаанд Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, удирдах албан тушаалтнуудаас хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэмэлт тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй юм.

Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, удирдлага, холбогдох албан тушаалтнууд энэ өдрүүдэд ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсээр байна" гэлээ. 

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
639158
2 эможи

zochin
2022-08-09 00:03
sar bolgon 1 tsereg alj bai geed tushaaatsiin muu haashaa ym
Зочин
2022-08-08 12:21
өнгөрсөн хойно шаардлагатай бүхий л арга хэмжээ аваад яахав дээ. Хүний амиар тоглох гэж энийг хэлэх байхаа...
keyboard_arrow_up