Иргэн С нөхөртэйгөө муудалцсан үедээ “ХҮҮХЭД ӨРГҮҮЛНЭ“ гэх зарыг оруулжээ Иргэн С нөхөртэйгөө муудалцсан үедээ “ХҮҮХЭД ӨРГҮҮЛНЭ“ гэх зарыг оруулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн С нөхөртэйгөө муудалцсан үедээ “ХҮҮХЭД ӨРГҮҮЛНЭ“ гэх зарыг оруулжээ

2022 оны 8 сарын 05

Arslan.mn

Цахим орчинд энэ оны 08 дугаар сарын 04-ний өдөр Suwderdene гэх фэйсбүүк хаягнаас нярай хүүхдийн зураг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэсэн мэдээлэл байршуулсан асуудалд цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эмэгтэй С нь нөхөр 26 настай эрэгтэй Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн. Хүүхэд 28 хоногтой, эрэгтэй хүүхэд байна. Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639131
4 эможи

keyboard_arrow_up