БХТ: Барилгачдын баяраар оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг ШАЛГАРУУЛНА БХТ: Барилгачдын баяраар оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг ШАЛГАРУУЛНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Барилгачдын баяраар оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг ШАЛГАРУУЛНА

2022 оны 8 сарын 04

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжисний 96 жилийн ойн баярыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.

Барилгачдын баяраар 2022 онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, туг далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг БХБСайдын 2017 оны 136 дугаар тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-ын дагуу хүлээн авна.

“Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-д нэр дэвших хүсэлтийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авах тул Та бүхэнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

 

Жич: БХБСайдын 2017 оны 136 дугаар тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-ыг www.barilga.gov.mn цахим хуудснаас татаж авна уу.

Холбоо барих утас: 11-316304, 11 320965

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
639094
2 эможи

keyboard_arrow_up