ЦЕГ: Иргэдийн гар утас, түрийвчийг дээрэмдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна ЦЕГ: Иргэдийн гар утас, түрийвчийг дээрэмдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Иргэдийн гар утас, түрийвчийг дээрэмдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна

2022 оны 8 сарын 03

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21:00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Гар утас түрийвчээ дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад 47 настай эрэгтэй “Д”-ийн гар утас, түрийвчийг 48 настай эрэгтэй “А”-нь дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Драгон авто вокзал дээр хөдөө орон нутгийн ачаа авах гэж байгаад халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэсэн байна.

Энэ дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 30 настай эрэгтэй “М”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д”-нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639069
0 эможи

keyboard_arrow_up