АТГ: Нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг ШАЛГАЖ байна АТГ: Нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг ШАЛГАЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг ШАЛГАЖ байна

2022 оны 7 сарын 26

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны долоодугаар 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 99 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 91 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж буй аж.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас долоон гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, зургаан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 15 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна хэмээн АТГ-аас мэдээлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638868
0 эможи

keyboard_arrow_up