АТГ: Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 79 хүнийг яллагдагчаар татсан АТГ: Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 79 хүнийг яллагдагчаар татсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 79 хүнийг яллагдагчаар татсан

2022 оны 7 сарын 26

Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Одоогоор 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Үүнд  УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн бий.

"Хөгжлийн банкны" гэх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2 их наяд 383 тэрбум 7 сая 436 мянга 94 төгрөгөөр тооцогдож буй. АТГ-аас явуулж байгаа мөрдөн байцаалтын явцад энэ сарын 18-ны өдрийн байдлаар 494 тэрбум 771 сая 320 мянга 450 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638862
0 эможи

keyboard_arrow_up