Б.Цолмон: Цэргийн ангид сүрьеэгийн халдвар авсан 21 цэрэг эмчилгээ хийлгэж байна Б.Цолмон: Цэргийн ангид сүрьеэгийн халдвар авсан 21 цэрэг эмчилгээ хийлгэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Цолмон: Цэргийн ангид сүрьеэгийн халдвар авсан 21 цэрэг эмчилгээ хийлгэж байна

2022 оны 7 сарын 22

Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангид сүрьеэгийн халдвар тархсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, эмч Б.Цолмон мэдээлэл өглөө.

Тэрбээр “Уг асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба болон бусад тасаг нэгжүүд, Цэргийн төв эмнэлгээс хамтарсан баг Ховд аймгийн .. дугаар ангид очиж ажиллаад ирсэн.

Халдвар авсан цэргүүд бүгд эмчилгээнд хамрагдсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байна. Тус ангид сүрьеэгийн эхний тохиолдлууд дөрөвдүгээр сараас бүртгэгдсэн. Биднийг очиход нууц үеийн хугацаа нь таарсан бөгөөд хариу арга хэмжээ авсан тул сүрьеэгийн тухайн дэгдэлтийг хяналтдаа авсан

Бид тус ангийн нийт бие бүрэлдэхүүнийг шинжилгээнд хамруулсан. Одоогоор нийт 21 цэрэг эмчилгээнд байна. Сүрьеэгийн эмчилгээ нь өөрөө тодорхой хугацаатай дүрэм журамтай бөгөөд түүний дагуу эмчилгээ хийгдэнэ. Тодруулбал, сүрьеэгийн халдвар авсан хүн хамгийн багадаа зургаан сар эмчлэгддэг.

Харин дэгдэлтэд өртсөн эрүүл хүмүүсийг сүрьеэгийн нянг устгах үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг юм.

Цэргийн анги бол өөрөө өвөрмөц орчин. Ялангуяа амьсгалын замын халдварын үед эрсдэлтэй нөхцөл болох гээд байдаг талтай.

Ер нь манай улс сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны нэгд тооцогддог буюу хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өргөн тархсан хандлагатай байдаг. 100 мянган хүн амд 700 гаруй сүрьеэгийн тохиолдол байна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ нь эрэгтэйчүүдийн дунд илүү төвлөрсөн бөгөөд ялангуяа цэргийн насны залуучууд буюу 15-34 насны эрэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байдаг. Тиймээс тэдний дунд ар гэртээ сүрьеэгийн өвчлөлтэй хүний хавьтал болсонтой холбоотойгоор ийм өвчлөл дэгдэж болно.

Амьсгалын замын халдварт өвчин хүн олноор цугласан газар амны хаалт, агааржуулалтыг сайн байлгах нь энэ төрлийн халдвараас сэргийлэх гол арга зам юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638829
0 эможи

keyboard_arrow_up