ЭМЯ: Нас баралтын эрсдэлд тулгуурлаж хүүхдэд вакцин хийхээр шийдвэрлэсэн ЭМЯ: Нас баралтын эрсдэлд тулгуурлаж хүүхдэд вакцин хийхээр шийдвэрлэсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Нас баралтын эрсдэлд тулгуурлаж хүүхдэд вакцин хийхээр шийдвэрлэсэн

2022 оны 7 сарын 22

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эцэг, эхүүд эмнэлэгт хэвтэх хүсэлт ихээр тавьж байгаа. Харин бид гэртээ дархлаа дэмжих зөвлөмжийг өгч байгаа. Хүүхдүүдэд ходоод гэдэсний замын буюу суулгах шинж тэмдэг илэрч байна.

ВА.1 хувилбар илүү хөнгөн байх болов уу гэж шинжээчид үзсэн боловч хараахан тийм гэж харагдахгүй байна. Шинэ хувилбар 7-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч байна. Амт, үнэрээ алдах шинж тэмдэг илрэхгүй байна. Тухайн улсад хэр том давлагаа болох вэ гэдэг нь хүн амын хэдэн хувь нь хэдэн тун хамрагдсан, ямар вакцин тарьсан, ямар хувилбар бүртгэгдсэн, насны бүтэц зэрэг үзүүлэлтээр шинэ давлагаа хэрхэн явагдах вэ гэдэг нь шийдэгдэж байна.

Нийт хүн амын 5-10 хувь нь өвдөх эрсдэлтэй гэсэн таамаг гарсан. Манай улсын хувьд дийлэнх нь вакцин хийлгэснээс хойш 6 сар болсон учир манай улсад байдал хүндрэхээр байгаа. Тиймээс 2 дугаар тундаа хамрагдсан бол 3 дугаар тун, 3 дугаар тундаа хамрагдсан бол 4 тундаа хамрагдахыг зөвлөж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638813
0 эможи

keyboard_arrow_up