ГААЛЬ: Иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг УРИАЛЛАА ГААЛЬ: Иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг УРИАЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГААЛЬ: Иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг УРИАЛЛАА

2022 оны 7 сарын 21

Улаанбаатар хот дахь гаалийн газар баяр наадмын өдрүүдэд хэвийн ажиллаж, импортын 274 мэдүүлгээр 27.4 сая ам.долларын үнэ бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийж улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын бараа эргэлт 53.1 сая ам.доллароор, нийт татварын дүн 11.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар (2022.07.21) Улаанбаатар хот дахь гаалийн газрын 14 гаалийн хяналтын бүсэд нийт 2,729 вагон, чингэлэгтэй ачаа байна.

Мөн гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг эзэнд нь олгосон 1,084 хоосон чингэлэг буцаагдахаар хүлээгдэж байна. Гаалийн байгууллага УБТЗ ХНН-тэй хамтран импортын чингэлгийн ачилт, буулгалт, барааны гаалийн бүрдүүлэлт, бараа олгох ажлыг шуурхай зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын бүх гаалийн хяналтын бүс өдөр бүр 08:30-20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638784
0 эможи

Иргэн
2022-07-22 01:11
Хурдан авчихъя гэхээр хувийн компаниудын талбайн даамал ч билүү нөхдүүд хүртэл талбай дээр чингэлэгийг нь хурдан буулгуулаад өгчихгүй хүнд суртал гаргаад хүмүүсийг чтрэгдүүлээд байдаг юм байна дээ шүү. Энэ асуудлыг ядаж ТЗ хянаж баймаар юм,ард торгууль алдангид орж байгаа Компани, хувь хүмүүс зөндөө байна. Арай дэндүү!!!!
Иргэн
2022-07-22 00:58
За мэдэхгүй ээ ачаагаа авах гэхээр тэр компаниуд нь хоосон нэг талдаа хоосон контейнэр авахгүй ч гэх шиг хүнд суртал гаргаад Толгойт өртөө рүү буцаагаад зовоогоод байдаг юм байна лээ шүү.
keyboard_arrow_up