“Машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа эсэн мэнд оллоо “Машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа эсэн мэнд оллоо
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа эсэн мэнд оллоо

2022 оны 7 сарын 18

Arslan.mn

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс зургаан сартай жирэмсэн эмэгтэй алга болж, ар гэрийнхэн нь эрэн хайж байсан. Тодруулбал, долдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Аржанчивлан гэх газраас 28 настай, З гэх эмэгтэй ор сураггүй алга болсон байдаг. Тэрбээр “Машинд унтана” гэж гараад зургаан хоног сураггүй байсан билээ. Тэгвэл сураггүй алга болсон эмэгтэйг 2022.07.17-ны  өдрийн 20:30 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эсэн мэнд олжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638673
2 эможи

keyboard_arrow_up