ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ

2022 оны 7 сарын 09

Arslan.mn

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Arslan.mnТулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудыг төрийн одон, медаль /Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль/, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага бие бүрэлдэхүүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 20 ахмад ажилтан, 30 алба хаагч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар, 20 алба хаагч Хууль зүй дотоод хэргийн яамны, 31 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнагдлаа.

Мөн цагдаа, дотоодын цэргийн нийт 803 алба хаагч хугацааны цол шагнагдсаны 16 алба хаагч сургагч ахлагч, 257 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол мөрдсөө гардан авсан юм.

МБА-НААС “МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ” НЭВТРҮҮЛГИЙН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН АЛБА ХААГЧИЙН ГЭР БҮЛИЙГ ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arslan.mnЦагдаагийн байгууллагын түүхт 101, Дотоодын цэргийн 100, Мөрдөн байцаах албаны 76 жилийн ойг угтан хамт олны санаачилгаар “Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй хамтран тус албаны уулзалт, байцаалтын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Батбилэгийн гэр бүлийг шинэ орон сууцтай болгох ажлыг эхлүүлэн энэ сарын 3-ны билэгт сайн өдөр 143 мкв шинэ байшинг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

“Өгсөн хүний зүрх дүүрч, Авсан хүний алга дүүрдэг” гэх сайхан үг байдаг.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, “Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлгийн хамт олонтой хамтран байшинг сүндэрлүүлж энэ өдөр нэгэн сайхан гэр бүлд дэмжлэг үзүүллээ. Дашрамд дурдахад Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн уран бүтээлчид маань 154 дэх айлынхаа мөрөөдлийг биелүүлсэн байна. Мөн хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.

МОРЬТ ЭРГҮҮЛИЙГ ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ДАГУУ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Arslan.mn

Урин дулаан цаг үргэлжилж, баяр амралтын цаг эхэлсэн. Энэ үеэр голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гол, усны осолд өртөх, Үндэсний их баяр наадам, гадаадын иргэдийн аялал жуулчлалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтсээс 10 чиглэлд 20 Морьт эргүүл ажиллуулж байна.

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ISO9001:2015 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТ ХИЙГДЭЖ БАЙНА

Arslan.mn

Дундговь аймаг дахь цагдаагийн газраас Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан “Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 Олон Улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах” ажил, арга хэмжээний хүрээнд “Монголын менежментийн холбоо” ТББ-тай хамтран Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 Олон Улсын стандарт нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, 15 алба хаагчийг дотоод аудитроор бэлтгэн гэрчилгээжүүлсэн.

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудит хийхээр “Монсертф”ХХК-тай гэрээ байгуулан баталгаажуулалтын аудитыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрүүдэд хийж байна. Тус цагдаагийн газар нь Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас “Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 Олон Улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны байгууллага болж байна.

“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Arslan.mn

Алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хуулийн хэлтсээс “Хүний эрх ба цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638570
0 эможи

keyboard_arrow_up