ШУУРХАЙ: Наадмын тасалбарыг их хэмжээгээр худалдан авч, сошиал орчинд 180-400 мянган төгрөгөөр дамлан зарж байсныг ХУРААН АВЧЭЭ ШУУРХАЙ: Наадмын тасалбарыг их хэмжээгээр худалдан авч, сошиал орчинд 180-400 мянган төгрөгөөр дамлан зарж байсныг ХУРААН АВЧЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Наадмын тасалбарыг их хэмжээгээр худалдан авч, сошиал орчинд 180-400 мянган төгрөгөөр дамлан зарж байсныг ХУРААН АВЧЭЭ

2022 оны 7 сарын 07

Arslan.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Наадмын тасалбарыг шаглаж 400 мянган төгрөгөөр зарна” хэмээн сошиалд бичсэн иргэдийг шалгаж эхэлсэн бөгөөд сэжигтэй бүлэг этгээдийг шуурхай илрүүлэн  нийт 215 ширхэг тасалбарыг хураан авчээ. 

Сэжигтэй нэр бүхий иргэдээс хураан авсан тасалбарыг худалдан авахад ашигласан гар утасны дугаар зэрэг мэдээллийг  шалгахад өөрсдийн гэр бүл, хамаатан садан, найз  нөхдийн утасны дугаарыг ашиглаж, их хэмжээгээр тасалбар худалдан авч санаатайгаар хомсдолд оруулсан  нь ХУУЛ БУС ҮЙЛДЭЛ болох нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, шалгалтаар сэжигтэй этгээд Н.Б нь цахим  орчинд хуурамч хаягнаас “Наадмын нээлт, бөхийн барилдааныг үзэх тасалбарыг 180 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна” гэсэн мэдээллийг байршуулан тасалбарыг худалдан борлуулахдаа иргэн Ч.Ү ашиглаж, түүнд бусдын эзэмшилд байх утасны дугаарыг ашиглуулан тасалбар худалдан борлуулсан байжээ.

Тодруулбал, иргэн Н.Б нь Enaadam.mn цахим сайтаас анх 160 ширхэг тасалбарыг авснаас 5 ширхэгийг нэг бүрийн үнэ 140 мянган төгрөгөөр худалдаж, үлдэгдэл 155 ширхэг тасалбарыг "худалдан  борлуулах гэж" байсныг түүний эзэмшлийн  Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслээс хураан авчээ.

Мөн “наадмын тасалбарыг шаглаж зарсан” гэх сэжигтэй этгээд Б.У  цахим орчинд хуурамч хаягнаас “Наадмын нээлт, бөхийн барилдааныг үзэх тасалбарыг 400 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна” гэсэн мэдээллийг байршуулсан бөгөөд сэжигтэй этгээдийг шуурхай илрүүлэн нийт наадмын 60 ширхэг тасалбар байсныг тус тус хураан авчээ.

Ташрамд дурдахад, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны захиалгаар “Коди” ХХК-иас  Enaadam.mn цахим сайтыг хөгжүүлж, иргэдэд  тасалбарыг энэ оны 07-р сарын 01-02-ны өдрүүдэд буюу 2 өдөр онлайнаар 7680 ширхэг багц тасалбарыг 376 сая төгрөгөөр худалдсан бөгөөд баяр наадмын үзэх тасалбарын үнэ нэг багц тасалбар 42,500, 52,000 төгрөгөөр зарагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
638517
4 эможи

Зочин
2022-07-08 10:28
Өлөн байх юм даа.их хурлынхны идэж луйварддагийг дуурайсан хэрэг үү дээ
Зангараа
2022-07-08 06:54
Хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдлээр амьдарч сурсан үхэр монголчууд устаж алга болно.
Zochin
2022-07-07 13:36
Offshort nuusan bol Bayrtsogt shig hergiig heregsehgui bolgono shuu dee.
зочин
2022-07-07 13:07
дамлаж байгааг нь мэдсээр байж 180,000 төгрөгөөр авч байгаа хүн нь ёстой сонин санагдчихлаа
Зочин
2022-07-07 12:13
Ийм хачин сэтгэхүйгээ хаяж бүтээлч үйлдвэрлэгч хийх сэтгэхүйтэй болмоор айна аа. Бүр нэг цусанд алж хядах буйснуулах түвээх юмыг хамж хоослохын дон. Хоорондоо алалцаал уралцаал п... ш.. рээ дуудалцаал. Тэгснээ үр хүүхдийнхээ гишгэх газар шорооныхоо төлөө ган хийх хүн байхгүй дов жалганы хачин янзын хүмүүс шүү
Зочин
2022-07-07 12:06
Манайхан нээрээ юм дамлахын өвчтөй бүр нэг бүдээрээ наймаажин эсвэл чэнж болчих амар зүгээр.
keyboard_arrow_up