“Дүнжингарав, Мишээл төвүүдийн прокурорын нэг цонхны үйлчилгээгээр иргэд өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргах боломжтой“ “Дүнжингарав, Мишээл төвүүдийн прокурорын нэг цонхны үйлчилгээгээр иргэд өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргах боломжтой“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Дүнжингарав, Мишээл төвүүдийн прокурорын нэг цонхны үйлчилгээгээр иргэд өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргах боломжтой“

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Прокурорын байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажил болон Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд prokuror.mn вэбсайтаар дамжуулан иргэд өргөдөл гомдлоо харъяа прокурорууд руу цахимаар илгээх боломжтой болж байгааг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа  мэдээллээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд нийт 39 нэгж прокурорын газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 17,860 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын газар өдөрт 10-20 өргөдөл гомдол хүлээн авч, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Прокурорын байгууллагаар эрх ашгаа хамгаалуулахаар хандаж байгаа иргэд сард 1-3 удаа өргөдөл гомдол гаргах тохиолдол байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн иргэн, хуулийн этгээд нь гомдлыг шат шатны прокурорын газарт давж заалдах журмаар гаргадаг. Энэ бүрд тухайн иргэн прокурорын байгууллагад шуудан илгээх эсвэл биеэр очих шаардлага тулгардаг байв.

Иймд иргэдэд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, хялбар болгох үүднээс шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна.

Тухайлбал, прокурорын байгууллага иргэд, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдын өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авдаг болж байгаа.

Prokuror.mn сайт руу иргэд нэвтэрч тухайн байгууллагатай холбоотой санал хүсэлтээ чат ботоор дамжуулж мэдээлэх боломжтой.  Тус сайт руу хаанаас ч, цагийн бүс хамаарахгүйгээр орж, чатаар дамжуулан мэдээлэл авах боломжтой.

Мөн бид иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хялбар болгох зорилгоор Дүнжингарав, Мишээл худалдааны төв дэх Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарт Прокурорын нэг цонхны үйлчилгээний төвийг шинээр нээхээр болоод байна.  Нэг цонхны үйлчилгээгээр иргэд өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргах боломжтой. Мөн мэдээлэл, зөвлөгөө авч, прокурортой биечлэн уулзах цаг авч, архивт хадгалагдаж байгаа прокурорын тогтоолын лавлагаа, мэдээллээ авах боломжтой болж байна." гэв.

Маргааш буюу долдугаар сарын 07-нд Дүнжингарав салбарт уг нэг цэгийн үйлчилгээний нээлт болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638482
1 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up