СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Төв аймаг, Сэргэлэн сум, Хайрхан багийн “Ногоон дов” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага долдугаар сарын 5-ны өдрийн 02:40 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 04:30 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ын “Норд бенз-ND4250” загварын ачааны автомашин, Өмнөговь аймгийн аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Рав-4” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан нэг том хүн автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж, Сэргэлэн сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
638481
13 эможи

keyboard_arrow_up